СЭЛЭНГЭ: Эхний өдрийн байдлаар 2 шалгуулагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-24 17:49:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Улс орон даяар 2022 оны “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг зохион байгуулж байна. Энэхүү шалгалтыг 6-р сарын 23-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаанд 10 хичээлээр авна. 

Сэлэнгэ аймгийн тухайд энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 1040 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Тус аймгийн хэмжээнд шалгалтын эхний өдрийн байдлаар 2 сурагч 800 оноо авчээ. Тодруулбал Монголын түүхийн хичээлийн шалгалтад 221301556 бүртгэлийн дугаартайгаар шалгуулсан Мандал сумын "Билиг ДБ" сургуулийн 12а ангийн сурагч Э.Мандахбаяр, Англи хэлний хичээлээр 221301551 бүртгэлийн дугаартайгаар шалгуулсан Мандал сумын "Билиг ДБ" сургуулийн 12а ангийн сурагч О.Отгон-Эрдэнэ нар хамгийн өндөр 800 оноог авчээ. 



Холбоотой мэдээ