ӨВӨРХАНГАЙ: Их мастер Г.Мөнхгалын нэрэмжит шатрын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-24 17:47:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Их мастер Г.Мөнхгалын нэрэмжит “Өвөрхангай – 2022” шатрын тэмцээн эхэллээ. “Тэмцээнд 150 гаруй шатарчин оролцож байгаагаас их мастер цолтон тав байгаа нь тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг илэрхийлж байна” хэмээн аймгийн Засаг дарга, Шатрын холбооны тэргүүн А.Ишдорж хэллээ.

Монгол Улсын хэмжээнд шатрын их мастер 14 байгаагийн хоёр нь Өвөрхангай аймгийн уугуул Г.Мөнхгал, Б.Гүндаваа нар юм. 2018 онд Олон улсын их мастер, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Б.Гүндаваагийн нэрэмжит шатрын тэмцээнийг Өвөрхангайд зохиож байсан. Энэ удаа Олон улсын их мастер Г.Мөнхгалын нэрэмжит тэмцээн гурван өдөр үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ