Тайландад зайлшгүй амны хаалт зүүх журмыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-24 15:45:18

БАНГКОК. /Bloomberg/. Тайланд улс албан ёсоор амны хаалт зайлшгүй зүүх журмыг албан ёсоор цуцалж, шөнийн цэнгээний газруудад ажлын цагаа сунгахыг зөвшөөрлөө.


Тус улсын Ерөнхий сайд Прают Чан-оча пүрэв гарагт хэлэхдээ, “өнгөрсөн 6 дугаар сараас хойш хэрэгжиж байсан амны хаалтны журмыг дуусгавар болгож, одооноос хүмүүс амны хаалт зүүх эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой болсон” гэв.


Гэсэн хэдий ч тэрбээр архаг, хууч өвчтэй хүмүүсийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүхийг уриалав. 


Түүнчлэн баар, цэнгээний газар, караоке болон бусад үзвэр үйлчилгээний газрууд хэвийн ажиллах боломжтой.


Тус улсад нэг өдрийн дотор шинээр коронавирусний халдвар авч буй батлагдсан тохиолдлын тоо 4 дүгээр сард 20 мянга байсан бол 2 мянга болж огцом буурсан.


Эрх баригчдын зүгээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах ажлуудаа түргэсгэж байна.

 

Холбоотой мэдээ