АРХАНГАЙ: Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 8.6 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-24 11:54:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1216 ажилгүй хүн байгаагийн 583 (47.9%)  нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 8.6 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98.8 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 205 нь дээд, 42 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 894 нь бүрэн болон бүрэн бус дунд, 60 хувь нь бага боловсролтой хүмүүс байна. 4 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 53 хүн шинээр бүртгүүлж, 7 хүн ажилд зуучлуулан орсон байна. 

Шинэ ажлын байранд 99 иргэн ажилд зуучлагдсанаас боловсруулах үйлдвэрт 7, барилгын салбарт 10, хөдөө аж ахуйн салбарт 4, 78 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт  ажилд орсон байна.             

Эрдэнэбулган сум 51, Цэнхэр, Эрдэнэмандал, Чулуут, Хотонт, Тариат суманд 4-19 шинэ ажлын байрыг бий болгожээ.

Холбоотой мэдээ