Нүүрс тээврийн 833 автомашиныг хилийн боомтоор нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-24 09:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор өчигдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ. 


Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарсныг УУХҮЯ мэдээлэв.


Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ