ХЭНТИЙ: Шихихутаг цогцолборын барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-24 08:44:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Норовлин суманд барьж байгаа “Шихихутаг-нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.
Уг барилга нь тэнхлэгээрээ 15 х 66м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, гүйцэтгэгчээр "Эл Си Би" ХХК ажиллаж байна.
Одоогоор гадна дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 75 хувьтай үргэлжилж байна. Тус цогцолборыг 2022 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Холбоотой мэдээ