Аялал жуулчлалын хөгжлийн төв Чежүгийн аялал жуулчлалын холбоо хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-23 16:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын хөгжлийн төв, Чежүгийн Аялал жуулчлалын холбоо хооронд хамарч ажиллах санамж бичигт Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ, Чежүгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Бү Дунг Сог гарын үсэг зурав.


Талууд 2 орны аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлэхэд сэтгэл зүтгэл гаргахаа илэрхийлжээ. Тус санамж бичигт хоёр улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг түргэтгэх хүрээнд жуулчдын урсгалыг нэмэх, соёл спортын үйл ажиллагаа, үзэсгэлэн яармаг зэрэгтэй холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, шаардлагатай тохиолдолд нийтлэг ашиг сонирхол бүхий бизнесийн бусад төсөлд хамтран ажиллахыг тусгажээ.


БНСУ-ын 150 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтад Монгол Солонгосын аялал жуулчлалын салбарын 30-аад төлөөлөл оролцлоо.


1962 оны 2 дугаар сарын 22-нд байгуулагдсан Чежүгийн Аялал жуулчлалын холбоо одоогоор 1113 ажилтантайгаас гадна БНХАУ, Япон, Вьетнам, Индонез, Казахстан, Малайз, Тайланд, ОХУ зэрэг орны 37 байгууллагатай хамтын ажиллагаатай аж.


Холбоотой мэдээ