Өнгөрсөн 7 хоногт 497.3 мян.тн нүүрс экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-22 15:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 10-16-нд авто замаар 4075, төмөр замаар 450 чингэлэг, оны эхнээс 6,862.1 мян.тн нүүрс экспортод гаргалаа.

Өнгөрсөн 7 хоногт 497.9 мян.тн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 204.3 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.

Мөн хугацаанд авто замаар 272, төмөр замаар 238 чингэлэг буюу оны эхнээс 687.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар нэмэгджээ. Харин он гарснаас хойш манай улс 2,602.1 тн катодын зэс экспортлоод байгаа аж. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 28, төмөр замаар 1,232 чингэлэг буюу оны эхнээс 1,622.9 мян.тн-ыг экспортлов. 

Төв банк оны эхнээс энэ сарын 16-ны байдлаар 6,383.4 кг алт худалдан авсан аж.

 

Холбоотой мэдээ