ГОВЬ-АЛТАЙ: Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-22 14:01:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно хэмээн УЦУОШТ-өөс мэдээлэв. 

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун өмнөд хэсгээр 35 градусыг давж хална. Тодруулбал, зургаадугаар сарын 25, 26-нд зарим газраар дуу цахилгаанай аадар бороо орох бөгөөд салхи борооны өмнө түр зуур ширүүсч 22, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, говь, талын нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. 

Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх ажээ.


Холбоотой мэдээ