Ливанд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЕЙРУТ. /NNA/. Ливаны Эрүүл мэндийн яамнаас даваа гарагт мэдээлснээр, тус улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвар авсан иргэн гадаадаас ирсэн бөгөөд түүнийг тусгаарласан, биеийн байдал нь тогтвортой байгаа хэдий ч холбогдох байгууллагаас ойрын хавьтлыг тогтоохоор ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдэгдэлд тэмдэглэжээ.