Мод тарих чиглэлээр 57 сургагч багш бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-20 12:36:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мянган сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Өвөрхангай аймгийн хэмжээнд сум бүрт гурав буюу нийт 57 сургагч багш бэлтгэхээр төлөвлөжээ.

Сургагч багш бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд 5 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд зохион байгуулсан нь хаврын мод тарих өдрүүдтэй давхацсан учраас Өвөрхангай аймгаас 30 гаруй хүн сургалтад хамрагдсан байна. Хоёр дахь үе шатны сургалтыг ирэх сард МУИС-тай хамтран аймагтаа зохион байгуулж, хээрийн дадлага хийх аж.

Сургагч багшаар сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль орчны байцаагч, газар тариалан эрхэлсэн мэргэжилтэн, насан туршийн боловсрол хариуцсан ажилтнуудыг бэлтгэж байна.

Ташрамд дурдахад, Өвөрхангай аймагт ойн инженер мэргэжилтэй 30 гаруй хүн байдгаас 10-аад нь төрийн албанд ажилладаг аж.

Холбоотой мэдээ