Хүүхдүүдийн бие бялдрын хөгжилд анхаарч, сургагч багш бэлтгэв

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-19 13:32:44
Хэнтий /МОНЦАМЭ/ "Ковид-19" цар тахлын үеэр хүүхдүүд хичээлээс хоцрогдсоноос гадна бие бялдрын хувьд хөдөлгөөний дутагдалд орсонтой холбоотойгоор тэдэнд зориулсан сургагч багш нарыг аймгийн хэмжээнд бэлтгэжээ.
Тодруулбал, “Аварга дээд" сургуультай хамтран 25 ЕБС, 34 СӨБ, Политехникийн коллежийн биеийн тамирын 82 багшийг “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэх багц дасгал сургалтад хамруулсан байна. Сургагч багш нараар дамжуулан ЕБС-ийн 13388 суралцагч, СӨБ-ын бэлтгэл бүлгийн 1949 хүүхдэд дасгал хөдөлгөөн зааж, тайлант өдөрлөг зохион байгууллаа.
Мөн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Хэнтий аймгийн төв талбайд 1-5 дугаар ангийн 1000 хүүхэд мэдсэн сурснаа эцэг эхчүүд, олон нийтэд толилуулснаас гадна аймгийн 17 сум, 4 тосгонд 12022 хүүхэд нэгэн зэрэг гимнастикийн дасгал хийсэн юм.
Холбоотой мэдээ