Иранд зорчигч тээврийн галт тэрэг осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-10 15:26:26

ТЕХРАН. /China Daily/. Иранд лхагва гарагт зорчигч тээврийн галт гэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 10 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртжээ. 


Төв нутгийн Йезд мужийн Табас хотоос орон нутгийн цагаар 5:30 цагт хөдөлсөн галт тэрэг хотоос 50 км зайд осолдсон гэж Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Мехди Валипур мэдээлжээ.


Ослын газар руу аврагчдын хоёр баг, түргэн тусламжийн нисдэг тэргийг илгээсэн байна. Галт тэргэнд 430 хүн зорчиж явсан бөгөөд гэмтсэн 16 хүний биеийн байдал хүнд байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ