Элчин сайд Д.Гэрэлмаа ОУИХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-09 07:11:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нжупоуо ЯП Мариатутай уулзав.


Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа манай улсын Онцгой байдлын салбарт тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх шаардлага байгааг онцолж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.


Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-аас байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн гамшгийг хянах, үнэлэх, дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх, урьдчилан таамаглах боломжийг олгох хамгийн сүүлийн үеийн газарзүйн мэдээллийн технологи болон гамшгийн талаар мэдээлэл авах платформын талаар танилцуулж, энэ чиглэлээр болон тус байгууллагаас зохион байгуулдаг сургалт, үйл ажиллагаанд онцгой байдлын албан хаагчдыг хамруулахад дэмжиж ажиллахаа ЕНБД Яп Мариату илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ