Галын голыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-08 11:34:30

Дорнод /МОНЦАМЭ/. Зуны илүү тэргүүн сарын шинийн гуравны өдөр Сэргэлэн сумын нутагт орших Галын голыг тахилаа. Гол усаа хүндэтгэн ёсолж, Данригданжаалин хийдийн лам хуврагууд ном хурж, хүчит 32 бөхийн барилдаан, хүүхдийн бөхийн барилдаан, их насны морьдын уралдаан болсон юм.

Аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор Хэрлэн, Онон, Халх гол, Улз, Галын голыг аймгийн тахилгатай болгож, гол мөрнийг таван жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ дагуу Онон голыг 2018 онд, Хэрлэн голыг 2019 онд, Халх голыг 2020 онд, Улз голыг 2021 онд тахижээ.

Галын гол нь Хэнтий аймгийн Норовлин сумаас хоёр эх, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас нэг эх, Баяндун сумаас мөн нэг эх авч тэжээгдэн урссаар Яхь нуурт цутгадаг.

Холбоотой мэдээ