Сумын баяр наадмын хугацааг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-08 09:00:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга сумын баяр наадмыг ирэх сарын 3-4-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

            Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулсны 816, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, бүтээн байгуулалт, тохижилт, соёлжилтыг сайжруулах, дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулж, нийтийн хэв журам сахиулах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад даалгасан байна. Аймгийн нийт сумын наадам энэхүү шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд болох юм.

Холбоотой мэдээ