Улаан буудайн 10.3 мянган тонн үрийг зээлээр олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтад
зориулан ХАА-г дэмжих сангаас 253 иргэн, ААН-д 10.3 мянган тонн улаан буудайн
үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгожээ.
Мөн 188 ААН-д 1.1 мянган шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгосон байна.
ХАА-г дэмжих санд 227 иргэн, ААН улаан буудайн үр авах хүсэлт гаргасан байна. Харин шатахууны хувьд өнгөрсөн 7 хоногт 140 гаруй ААН-д 930 тонныг урьдчилгаа болгон зээл олгоод байсан юм.