“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга хэмжээ өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-06 09:13:38

Улаанбаатар хотыг бүс нутгийн баялал жуулчлалын бүс болгох зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга хэмжээ өнөөдөр “Хүй долоо худаг”-т эхэлнэ.

1922 оноос хойш тэмдэглээгүй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын арга хэмжээг өнгөрсөн онд буюу Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан сэргээсэн билээ. НЗДТГ-аас уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Даншиг наадмын үеэр   Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм. Мөн сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд багтжээ.

Наадмын өдрүүдэд “Хүй долоо худаг”-т 256 хүчит бөхийн бариллдаан, их нас болон жороо морьдын уралдаан болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ