‘’Ногоон төгөл” мод үржүүлгийн талбай байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-02 13:29:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн цэргийн 0168 дугаар анги “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж ‘’Ногоон хэрэм хөтөлбөр’’-ийн хүрээнд ангидаа ‘’Ногоон төгөл” мод үржүүлгийн талбай байгуулжээ.

Мод үржүүлгийн талбайд 830 ширхэг хайлаас, 79 ширхэг жигд, 300 ширхэг чацаргана, 600 ширхэг бургас, 50 ширхэг говийн сухай нийт таван нэр төрлийн 1879 ширхэг мод тарьжээ.

Мод үржүүлгийн талбайн нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрөгч тавдугаа сарын 30-нд болж, ангийн захирагч, хурандаа Я.Түвшинбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн 2030 он хүртэл үргэлжлэх хугацаанд манай анги жил бүр төв, хилийн салбар, харуулын байрлалдаа мод, зүлэг, цэцэг тарьж, эко орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллана хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ