“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут гарчээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-27 12:11:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” тэмцээн 5 дугаар сарын 28-ны бямба гарагт олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болох бөгөөд тус марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.


Харин цар тахлын улмаас 2 жил завсарлаж, энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна. 


5000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай - Төв шуудан - Энхтайваны өргөн чөлөө - Цэцэг төв - Зоос гоёл - МУИС - Бээжингийн гудамж - Чингис зочид буудал - Бөхийн өргөө - Энхтайваны өргөн чөлөө - СЭЗИС - МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/




10.000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннел /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/



Хагас марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннел /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 2 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/



 

Бүтэн марафон: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – 103 - Элчингийн гудамж – Япон улсын ЭСЯ – Шангрила зочид буудал – Баянгол зочид буудлын уулзвал – Драмын театр – Сөүлийн гудамж – /10 км-ийн замыг 4 тойроод барианд орохдоо/ - МУБИС – 103 - Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын талбай /БАРИА/



10 км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн программд оруулах шаардлагатай тул эдгээр зайнд оролцогчдыг тавдугаар сарын 27-ныг хүртэл бүртгэж, бүртгэлийг хаана.


Барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль, өргөмжлөлөөр урамшуулна 


Марафон гүйлтийн 10 км, хагас буюу бүтэн марафоны 21095м, 42195м зайд гүйж эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Мөн барианд орсон бүх тамирчныг дурсгалын медаль өргөмжлөлөөр  урамшуулах юм.  5000 м зайд гүйх 12-17 насны ангилалд эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.  Марафон гүйлтийн олон улсын тэмцээний үеэр  нийтийн тээврийн хэрэгслийн төлөвлөлт зохицуулалтыг https://ulaanbaatar.mn/news/16737  холбоосоор орж үзнэ үү.




“УЛААНБААТАР МАРАФОН – 2022” Олон улсын гүйлтийн хөтөлбөр


2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр (Баасан) 17.00 “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн

 

  2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр (Бямба) 09.00-09.30  Урлагийн тоглолт

 

09:30-09:50  “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа

 

09:50:10:00 “Улаанбаатар марафон”-д оролцож байгаа нэр хүндтэй тамирчдыг  танилцуулж, гарааны шугамд урина.

 

10:00-10:20  Гарааны дохионы буудлагаар Элит гараа буюу 42195, 21095м 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна.

 

10:30-10:40 “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 м-ийн зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна.

 

10:40-11:00 “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 метрийн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана.

 

10:30-16.00 Гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа явагдана.

 

 Гүйлтийн бариа барих   10:40-12:00                      5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

 

10:30-13:00                      10000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

 

11:30-15:00                      21095 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

 

12:00-16:00                      42195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа

 

14:00-14:20                      1500 метрийн Гэр бүлийн гүйлтийн гараа, бариа

 

14:20-14:30                      1500 метрийн Тэргэнцэртэй, Хараагүй иргэдийн гараа, бариа

 

14:30-15:00                      Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн гараа, бариа

 

5000м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

 

15:00-15:30               Марафоны 5000 метрийн зайн 12-17 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 гүйгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

 

15:00-16:00                     Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Гэр бүлийн ангиллын эхний 1-3-р байрны шагнал гардуулах ёслолын ажиллагаа                       10000 м, 21097 м, 42195 м-ийн зайн уралдааны шагнал гардуулна

 

16:00-16:20                      10000 м-ийн шагнал гардуулах ажиллагаа

 

16:20-16:30                      21095 м-ийн 18-34 насны ангилалын шагнал гардуулах ажиллагаа

 

16:30-16:40                      21095 м-ийн 35-54 насны ангилалын шагнал гардуулах ажиллагаа

 

16:40-16:50                      21095 м-ийн 55-аас дээш насны ангилалын шагнал гардуулах ажиллагаа

 

16:50-17:00                      42195 м-ийн ангилалын шагнал гардуулах ажиллагаа

Холбоотой мэдээ