"Рио-2016" наадмын 200 мянга гаруй тасалбарыг хүүхдүүдэд үнэгүй өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-05 12:54:46

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /KAZINFORM/. “Рио-2016” Олимпын наадмыг үзэж сонирхох 200 мянга гаруй тасалбарыг хүүхдүүдэд үнэгүй олгоно гэж тус наадмын зохион байгуулах хорооны Харилцаа холбооны асуудал хариуцсан дарга Марио Андрада мэдэгдэв.

Лхагваг гарагт Олимпын наадмын 65 мянга гаруй тасалбар худалдаалагдсан бол мягмар гарагийн байдлаар “Рио-2016” наадмын бүх тасалбарын 79 хувь нь худалдаалагдсан байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “бид тасалбарын худалдаанаас олно гэж төлөвлөсөн орлогоо аль хэдийн 100 хувь олсон. Бид хамгийн үнэтэй тасалбаруудаа худалдаалаад дууссан. Тиймээс бид зарим тасалбараа газар газрын өөр өөр төслүүдэд хамрагдаж байгаа 240 мянга орчим хүүхдүүдэд үнэгүй өгөх боломжтой” гэж мэдэгдсэнийг “Guardian” сонинд мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ