“Миний шатар-2022” өсвөрийн шатарчдын тэмцээн болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-26 11:09:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-ийн Соёлын төв ордонд 6 дугаар 4-5-нд “Миний шатар-2022” өсвөрийн шатарчдын тэмцээнийг Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо болон МШХ-ноос зохион байгуулна.


Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллахад энэхүү тэмцээний зорилго чиглэж байгаа аж. 





Холбоотой мэдээ