Бат-Өлзий суманд 15 ортой эмнэлэг барихаар шав тавилаа

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-05-25 21:25:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажил хийнэ. Сумын хуучин эмнэлгийг аж ахуйн аргаар барьсан, мөөгөнцөртсөн, ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан учраас 15 ортой өргөтгөлийн шинэ барилга барихаар өнөөдөр шав тавих ёслолыг хийж, “Бако констракшн” ХХК-иас гүйцэтгэлийн ажлаа эхлүүллээ.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ үеэр хэлэхдээ “Бид саяхан улсын төсвийн хөрөнгөөр түргэн тусламжийн суудлын автомашиныг нийлүүлсэн. Эдгээр ажлын үр дүнд сумын 8 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх боломж нөхцөл бүрдэх юм” гэв.

Тус суманд улсын төсвийн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын яаманд сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Мөн Хужирт – Бат-Өлзий сумыг холбох 49 км хатуу хучилттай авто замын ажил удахгүй эхлэх аж. 

Холбоотой мэдээ