Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-05 07:18:02

Аргын тооллын 8 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 3, Бага морь одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана.

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Холбоотой мэдээ