Үндэсний шигшээ багт дуудагдсан баг тамирчид ур чадвараа сорилоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-24 13:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Азийн цомын 2025 оны сагсан бөмбөгийн урьдчилсан шатны /FIBA Asia Cup Pre Qualifier/ тэмцээний талаар даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Энэ үеэр Спортын төв ордны А зааланд Монголын үндэсний шигшээ багт дуудагдсан баг тамирчид /2022.05.23/18.00 цагаас Монголын Цагаан, Ногоон баг болж нөхөрсөг тоглолт хийсэн. Энэхүү тоглолт тун сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй болсны эцэст Монголын үндэсний шигшээ багийн Ногоон баг 88:84-өөр Цагаан багийг хожлоо. 





Монгол Улсын нислэлд болох "FIBA Asia Cup-2025 Pre Qualifiers" тэмцээний D хэсэгт Монгол Улсын үндэсний шигшээ багтай Малайз, Тайланд, Вьетнам улсын үндэсний шигшээ багууд 2022 оны 6 дугаар сарын 2-4 ур чадвараа сорин өрсөлдөх юм.


Монголын үндэсний шигшээ багт дуудагдсан баг тамирчид тус тэмцээнийг зохион байгуулах "Steppe Arena"-д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.


Ташрамд дуулгахад, “FIBA Asia Cup Pre Qualifier” тэмцээний тасалбар худалдаанд гарсан бөгөөд онлайнаар хүссэн суудлаа эртхэн худалдан авч Монголын шигшээ багуудынхаа тоглолтыг шимтэн үзэх алтан боломж нээлттэй гэдгийг Монголын сагсан  бөмбөгийн холбооноос мэдээлж байна. 





Холбоотой мэдээ