Уулын дугуйн 2022 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-20 12:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төвд 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болох тус тэмцээнийг Монголын дугуйн холбоо болон орон нутгийн спортын байгууллага, дугуйн холбоотой хамтран зохион байгуулна.


Энэ оны Уулын дугуйн өсвөр үеийн УАШТ Баруун-Урт хотноо Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болон Дугуйн дасгалжуулагч, гарамгай аялагч, спортын мастер Ш.Энх-Амарын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм байна.


УАШТ нь Өсвөрийн эр, эм 8 насны ангиллаар эхний өдөр олимпын төрөл болох бартаат замын Кросс каунтри төрөл, удаах өдөр Марафон төрлөөр тус тус хурд, хүч, ур чадвараа сорин уралдах юм. 

Холбоотой мэдээ