20-ийн бүлгийн уулзалтад оролцох хамгийн чухал зочин бол Путин гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-04 10:44:18

БЭЭЖИН. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ханжоу хотод болох 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын номер нэг хүн байх болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Европ-Төв Азийн асуудал хариуцсан газрын дарга Гуй Цуню мэдэгдэв.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хүрэлцэн ирэх Ерөнхийлөгч Путин энэ уулзалтын хамгийн чухал зочин байх болно гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, БНХАУ, ОХУ-ын хоёр тэргүүн 20-ийн бүлгийн уулзалтаас гадна хоёр талын уулзалт хийж, зургадугаар 25-нд Путиний БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн болон хоёр улсын харилцааны талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.

20-ийн бүлгийн уулзалт ирэх сарын 4-5-нд Ханжоу хотод болно

Д.Нямтулга

Холбоотой мэдээ