“Гэр бүл хөгжил, оролцоо” сарын аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-14 13:48:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуудан аймгийн ЗДТГ-аас Гэр бүл хөгжил оролцоо сэдэвт сарын аяныг өрнүүлж байна. Үүний хүрээнд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар Гэр бүлийн уламжлал, хөгжлийн чиг хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Тус хурлын зорилго нь нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн хөгжлийн асуудлыг олон талаас нь хэлэлцэх, санал санаачилга дэвшүүлэх,  эрдэмтэн судлаачдын саналыг цаашид төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Онол практикийн бага хуралд Япон, Солонгос, Орос зэрэг дөрвөн улсын эрдэмтэн судлаачид, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, олон нийтийн байгууллагын ажилтан албан хаагчид оролц
лоо.

 

 

Холбоотой мэдээ