697 иргэнд 450 сая төгрөгийн буцаан олголтыг өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-12 16:45:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт болох 450 сая төгрөгийг энэ онд аймгийн хэмжээнд нийт 697 иргэнд өгнө. Уг буцаалтыг ирэх долоо хоногоос иргэдийн данс руу шилжүүлж эхлэх аж.  

Уг ажлыг хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж, энэ сард нь багтаан буцаан олголтыг хийж дуусгах үүргийг Санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн байна.

Анх удаа орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид уг хөнгөлөлтөд хамрагддаг. 2022 онд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг ирэх оны хоёр дугаар сар хүртэл хүлээн авах бөгөөд материалыг цахимаар авч эхэлсэн нь иргэдийн ажлыг хөнгөвчилж байгааг албаныхан хэлж байна.

 

Холбоотой мэдээ