Архангайнхан буянтай аавуудаа тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 10:48:49

Наймдугаар сарын 8-нд аавуудын баярыг тэмдэглэнэ.

Архангайнхан Батцэнгэл, Булган, Цэнхэр сумын Дэл, Зуунмод, Буйлан багийн уугуул суугуул мянгат малчин Н.Лхагвасүрэн, аймгийн ИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч С.Мишыка, Монгол Улсын аварга хоньчин, сумын заан Н.Цэрэндорж нарыг  буянтай аавууд хэмээн нэрлэж байна.

Түүнчлэн Манлайлагч ааваар тэдний хүүхдүүд тодрох магадлал өндөр байна. Тухайлбал Н.Лхагвасүрэнгийн хүү Шинэбаяр, Н.Цэрэндоржийн хүү Нямдорж, С.Мишыкагийн хүү Бат-Отгон гурав улсын их баяр наадамд тав даван Монгол Улсын начин болсон Мөн Лхагвасүрэнгийн Отгонбаатар Дэлхийн зуны спортын их наадам олимпод барилдахаар Рио-2016-г зориод байна. Цэрэндоржийн отгон хүү сумандаа түрүүлж аавынхаа цолонд хүрсэн. Тэгвэл С.Мишыкагийн ууган хүү Монгол Улсын харцага Батжаргалын уясан хүрэн зүсмийн соёолон аймгийнхаа баяр наадамд түрүүлж торгон жолоогоо өргөсөн юм.

          Архангай аймаг Л.Булган

           

Холбоотой мэдээ