Өнгөрсөн жилээс 3,8 хувиар илүү төл хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 10:37:13

Хээлтэгч малын 85,1 хувь нь төллөж, гарсан 1 580,0 мянган төл эсэн мэнд бойжиж байна гэсэн статистик мэдээ байна.

Архангай аймгийн хэмжээнд ботго 96,1 унага 97,3 тугал 97,3 хурга 98 ишиг 96,4 хувьтай бойжиж байна гэж аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн хүнс, ХАА-н асуудал хариуцсан мэргэжилтэн А. Дархижав мэдээллээ.

Төвшрүүлэх, Ихтамир, Эрдэнэмандал, Өгийнуур, Батцэнгэл, Өндөр-Улаан сумын малчид гарсан төлөө 99,1-99,9 хувиар бойжуулж байгаа аж.

Аймгийн дүнгээр, өнгөрсөн оны мөн үеэс бойжиж буй төл 3,8 хувиар илүү байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ