БНХАУ Дорнод Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-02 10:00:40

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Дорнод Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийжээ.

Ардын чөлөөлөх арми үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг Дорнод Хятадын тэнгисийн 16 000 хав.дөр.км усанд зохион байгууллаа гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Уг сургуулилтад 100 орчим хөлөг онгоц, хэдэн арван байлдааны нисэх онгоц оролцсон байна. Хоёр хэсэгт хуваагдсан багууд стратеги болон техникийн туршилт хийж, хэд хэдэн төрлийн пуужин харвасан байна.

Олон улсын арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг зохицуулах шүүх хуралдааныг явуулж, БНХАУ-ын нэхэмжлэлийг эсэргүүцсэн шийдвэр гаргаснаас долоо хоногийн дараа тус улс Өмнөд Хятадын тэнгисийн усанд дээрхтэй адил цэргийн сургуулилт хийсэн билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ