Улаанбаатарт 35-37 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-02 07:26:06

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа, Түргэний уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар 34-39 градус  бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 35-37 градус дулаан байна.                                                                                                   

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Холбоотой мэдээ