Йогоор хичээллэдэг жуулчдад Энэтхэг тусгай виз олгоно

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-04-22 12:02:14

ШИНЭ ДЕЛИ. /The Indian Express/. Энэтхэгийн эрх баригчид эрүүлжих, аюрведийн хичээлд суух эсвэл йогоор хичээллэх зорилгоор ирсэн гадаадын иргэдэд тусгай виз олгохоор төлөвлөж байна гэж “The Indian Express” сонин мэдээлэв.


"Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди аюрвед, йог, натуропати, юнани, сиддхи, гомеопати зэрэг уламжлалт анагаах ухааны үйлчилгээ авахыг хүсэж буй гадаадын жуулчдад зориулсан тусгай виз гаргахаар төлөвлөж байгаагаа зарлалаа" гэж тус сонинд бичсэн байна.


Сонинд онцолсноор, энэ санаачилга нь Энэтхэгт эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газрын “Heal In India” кампанит ажлын нэг хэсэг юм.


Уг визийг “Ayush visa” гэж нэрлэнэ, гэсэн хэдий ч үнэ болон хэзээнээс олгож эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.


Холбоотой мэдээ