Коронавируст халдварын 41 тохиолдол шинээр илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-21 12:31:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 41 тохиолдол батлагдсаныг ЭМЯ мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлын 37 нь Улаанбаатар хотод, 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

 

Коронавируст халдвартай 184 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 591 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

 

Холбоотой мэдээ