АНУ, Их Британи, Канад улсууд Украинд илүү олон том оврын их буу нийлүүлэхээ амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-20 12:22:43

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Донбасс дахь ОХУ-ын довтолгооны шинэ үе шатыг даван туулахад нь туслах зорилгоор Украин улсад илүү олон том оврын их буу нийлүүлэхээ амлав.


Ж.Байден мягмар гарагт Б.Жонсон, Ж.Трюдо зэрэг холбоотнуудтайгаа аюулгүй байдлын цахим уулзалт хийсэн хэмээн “Reuters агентлаг мэдээлжээ.


Мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Ж.Байден ойрын өдрүүдэд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн өөр нэгэн багцыг зарлах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногт зарласан 800 сая ам.долларын тусламжтай дүйцэхүйц хэмжээтэй байх аж.


Цагаан ордны Хэвлэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Жэн Псаки хэлэхдээ, Ерөнхийлөгч Ж.Байден болон бусад орны удирдагч нар мягмар гарагт болсон цахим уулзалтын үеэр “Украинд илүү их зэр зэвсэг, аюулгүй байдлын тусламж үзүүлэх” талаар ярилцсан гэв.


Мөн Б.Жонсон парлемантад хэлсэн үгэндээ, “Энэ дайн бол их бууны дайн байх болно. Тэдэнд илүү их их буу хэрэгтэй болж байна. Тиймээс бид тэдэнд илүү олон их буун болон бусад цэргийн тусламжийг үзүүлэх болно” гэжээ.


Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо мөн адил мэдэгдэл хийсэн байна.

 

Холбоотой мэдээ