“Манай орц” аян зарлалаа

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-20 08:36:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас хотын өнгө үзэмжийг сайжруулах, хот тохижилтод иргэн бүрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай орц” аяныг багийн Ажлын алба, СӨХ-дын дунд зарлалаа.

Аяны хүрээнд орон суцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулах, будах, сэргээн засах, орон сууцнуудын хаалга, цонх, инженерийн шугам сүлжээ, бусад дундын эзэмшлийн эд хөрөнгийг засварлах зэрэг тохижилт үйлчилгээний олон ажлыг оршин суугч иргэдийн оролцоотой хийхээр төлөвлөжээ.

Шалгарсан эхний гурван багийн Ажлын алба, Сууц өмчлөгчдийн холбоог шалгаруулж урамшуулах аж.

Ташрамд дурдахад, Сайншанд суманд 10 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн төвийн нийт иргэдийн 60 орчим хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг байна.   

Холбоотой мэдээ