Туркийн Ерөнхийлөгчийг дэмжигчид Германд жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-01 11:38:46

КЁЛЬН. /Anadolu/. Долдугаар сард Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дэмжигчид Германд томоохон жагсаал хийжээ.

Германы баруун нутгийн Кёльн хотод өнгөрсөн амралтын өдөр жагсаал болсон байна. Цагдаа нарын мэдэгдсэнээр, уг жагсаалд 30 мянга гаруй хүн оролцжээ.

1960-аад оноос хойш туркчүүд Герман улсад олноороо очин ажилласаар байгаа юм. Германд Туркийн 3 сая орчим иргэн ажилладаг ажээ.

Кёльн хотод жагсагчид Туркийн төрийн далбаа болон Эрдоганы зургийг барьж, түүнийг магтан чангаар хашгирч байжээ.

Мөн Германы өөр олон хотод өчигдөр Эрдоганы талыг баримтлашчид жагсаал хийсэн байна.

Германы аюулаас хамгаалах хүчний 2700 орчим алба хаагчийг жагсаалын үеэр хамгаалалтад гаргасан аж. Жагсаалын үеэр ямар нэгэн томоохон эмх замбараагүй байдал үүссэн гэсэн мэдээлэл байхгүй байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ