Улсын хэмжээнд 34 хүнээс коронавируст халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-19 10:57:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 34 тохиолдол батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 26 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 


Коронавируст халдвартай 166 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 524 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.


Холбоотой мэдээ