Бразилд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны хүүг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-08-01 09:48:14

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 17 настай хүүг Бразилын цагдаа нар баривчилжээ.

Сэжигтнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баричвилсан гэж Гояс мужийн цагдаа нар мэдэгдээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэ хүү португал хэлний орчуулагч хийдэг бөгөөд “Лалын улс” бүлэглэлийн талаарх мэдээллийг араб хэлээр интернэтээр тарааж байжээ.

Сэжигтэн хүү АНУ-д гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байсан ч өнгөрсөн онд түүнийг Америкаас хөөн гаргасан аж.

АНУ-аас хөөн гаргасны улмаас түүнийг тус бүлэглэлтэй холбоотой болсон гэж хэвлэл мэдээлийнхэн мэдээлж байна.

Риогийн Олимпын наадам эхлэх гэж байгаатай холбогдуулан Бразилын цагдаа нар аюулгүй байдлыг чангатгаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ