“Манга-Хокусай-Манга” үзэсгэлэн сарын турш үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-15 17:36:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Манга-Хокусай-Манга” үзэсгэлэнг зохион байгуулж байна. 


2016 оноос хойш дэлхийг тойрон аялж буй эл явуулын үзэсгэлэн Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад ирээд байна.

Тус үзэсгэлэн “Хокусай Манга”-г орчин үеийн комиксын өнцгөөс харж, дэлхийд алдартай орчин үеийн Японы Манга болон Хокусай Манганы ижил төстэй, ялгаатай талуудыг харуулах юм. Мөн Японы соёлын салбарын өвөрмөц, сэтгэл татам байдлыг танилцуулах зорилготой. Үзэсгэлэнгийн онцлог нь Хокусай болон түүний Манга сэдвээр хийсэн орчин үеийн 7 зураачдын шинэ бүтээлүүд юм. Чөлөөт уран сэтгэмжээр дүүрэн эдгээр бүтээлүүд нь Мангагийн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг илэрхийллүүдийн талаарх ойлголтыг үзэгчдэд сонирхолтой байдлаар өгүүлэх юм.


Зохион байгуулагчаар Япон сан,  Японы Элчин сайдын яам, Монгол арт галерей ажиллаж байна.

Үзэсгэлэнг 5 дугаар сарын 8-ныг хүртэл сарын турш Монгол арт галерейд олон нийтэд толилуулна.




Холбоотой мэдээ