108 сая мод тарьж, ургуулах аянд "Хөв Дэлгэр" хоршоо нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-14 10:44:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын "108 сая мод тарьж, ургуулах" аянд Дэлгэр сумын "Хөв Дэлгэр" хоршоо нэгдлээ.

Тодруулбал, "Хөв Дэлгэр" хоршооны дарга Ч.Мөнхдалай, "Улам-Төгөлдөр" ХХК-ийн захирал Ч.Тэгшжаргал нар Дэлгэр сумыг дайран өнгөрдөг улсын чанартай автозам дагуу өөрсдийн хөрөнгөөр мод тарих ажлыг эхлүүлжээ. Тэд одоогоор 25 га талбайд мод тарих, цаашид тарих талбайг 150 га хүртэл нэмэгдүүлэх ажлын шангаа татсан байна. Мод тарих ажлын нээлтэд сумын удирдлагууд оролцож хамтарч дэмжиж ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Түүнчлэн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэхүү ажлыг дэмжиж худаг гаргах, мод тарих, га талбайгаа нэмэгдүүлэх ажилд бодитой дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв. 

Тэд зөвхөн мод тариад зогсохгүй 2024 онд тохиох төрөлх нутгийнхаа 100 жилийн ойг угтан мод тарьсан талбайдаа гэрэлтүүлэг, хайс хамгаалалт хийх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, худаг гаргах гэх мэт тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 


Холбоотой мэдээ