Ирэх 5 дугаар сард Дугуйн парад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-14 09:04:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дугуйн парадыг 2022 оны 5 дугаар сард болох автомашингүй өдрөөр Монголын дугуйн холбоо, БТСУХ-той хамтран зохион байгуулах юм.


УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Стратеги бодлого төлөвлөлтин газрын дарга О.Гэрэл нартай уулзаж дугуйн спортын талаар баримтлах бодлогын тухайд өнгөрсөн 7 хоногт ярилцахдаа уг асуудлыг шийдвэрлэжээ.



“Парис 2024” олимпын наадамд зориулж Олимп хөгжил сан байгуулбал 2022 оны хагас жилээс хойш дугуйн шигшээ баг байгуулах боломж гарч ирэх юм байна. Цар тахлын улмаас болж сүүлийн хоёр жил уламжлалт Дугуйн парад наадам тасраад байсан юм.

Холбоотой мэдээ