Төл бойжилт 99.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-13 17:58:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар аймгийн дүнгээр 3.9 мянган том мал зүй бус хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80.8 хувиар багасжээ.

Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 5.4 хувь байгаа бол, өвчний хорогдол 0.1 хувийг эзэлж байна. Харин 394.0 мянган хээлтэгч мал төллөж, 390.6 мянган төл бойжиж байна. Нийт төл бойжилт 99.1 хувьтай. Төл бойжилтын хувийг сүүлийн хоёр жилтэй харьцуулахад өнгөрсөн оны мөн үеэс 0.6 пунктээр өсөж, 2020 оны мөн үеэс 3.7 пунктээр тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ