30 метрийн хаданд хашигдсан 150 малыг аюулгүй буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-12 15:05:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 30 метрийн хаданд хашигдсан 150 толгой малыг буулгаж малчинд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Мөнххайрхан сумын Алаг багийн  “Хар дав” гэх газарт хаваржиж буй малчин Б.Энхбаатарын 150 бог мал хаданд хашигджээ.

Тухайн малчнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  таван алба хаагч, нэг автомашинтай, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч нэг автомашинтай гээд нийт 9 алба хаагч хоёр автомашинтай очиж, 30 гаруй метрийн өндөр хаданд хашигдсан малыг буулгаж, малчин Б.Энхбаатарт  хүлээлгэн өгсөн байна.

Бэртэж гэмтсэн хүн байхгүй, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ