Багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-11 21:07:37

Ховд /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон Браун, Улс төрийн хэлтсийн ажилтан Моора, Америкийн төвүүдийн захирал Д.Болормаа болон хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ц.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 7-8-нд Ховд аймагт ажиллав. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үeэр аймаг, орон нутгийнхаа тэргүүлэх хөгжлийн гол хөтөлбөрүүд, зорилтыг танилцуулав.

Үүнээс гадна боловсролын салбарт баримталж буй бодлого, АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг багш солилцооны хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх талаар хүсэлт тавив.  

Мөн соёлын биет болон биет бус бус өвийг хамгаалах, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах талаар мэдээлэл солилцлоо.

АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Ховд аймагт ажиллах хугацаандаа ХИС, коллежийн багш оюутнуудтай "Америкт суралцах боломж" сэдэвт уулзалт хийлээ.

Мөн аймгийн Америк мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Америкт төгсөгчид болон Акссес хөтөлбөрийн хүүхдүүдтэй уулзалт хийж  мэдээлэл солилцсон гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ