Нийт нутгаар цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-11 11:56:30

Булган /МОНЦАМЭ/ Өнгөрсөн хоногт Булган аймгийн нийт нутгаар цас оржээ. Өдөртөө нийт нутгаар, шөнөдөө зүүн хойд болон нутгийн өмнөд хэсгээр 0.2-11,0 см зузаан цас орлоо. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Бугат суманд 11,0, Бүрэгхангай, Дашинчилэн, Хангал, Баяннуур суманд 9,0, Гурванбулагт 8,0, Могодод 7,0, Булганд 6,0, Рашаант, Баян-Агт, Сайхан суманд 3-5 см, бусад нутгаар 0-2см цастай байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Агаарын температур өдөртөө 2 градус  хүйтнээс 4 градус дулаан, шөнөдөө 9-17 градус хүйтэн хоножээ.

Холбоотой мэдээ