Ихэнх суманд хүчтэй салхи, шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-07 17:09:15

Ховд /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Ховд аймгийн ихэнх сумын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг УЦУОШТ-өөс анхаарууллаа.   

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Ховд, Зэрэг, Мөнххайрхан, Чандмант, Мөст, Манхан, Дарви, Дуут, Эрдэнэбүрэн сумын нутгаар салхи баруун өмнөөс баруун хойш чиглэлд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Мөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр салхи дөрөвдүгээр сарын 9-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байх төлөвтэй. 

Ташрамд, Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метрт модны бүдүүн мөчир савлана.

Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.      

Салхины хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.

Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ. Салхины хурд секундэд 30-32 метрт хүрвэл сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхорно.    

Холбоотой мэдээ