Израилд цахилгаан автомашины тоо тав дахин өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд цахилгаан автомашины тоо 2021 онд
ойролцоогоор 400 хувиар өссөн талаар тус улсын Статистикийн төв товчооноос ням
гарагт танилцуулсан жил тутмын тайланд мэдээлжээ.
Тодруулбал,
Израилд 2020 оны эцсийн байдлаар цахилгаан автомашины тоо 2783 байсан бол 2021
оны мөн үеийн байдлаар 13 939 болж өссөн байна.
Мөн ачааны тэрэг,
автобус, мотоцикл зэргийг оруулсан цахилгаан тээврийн хэрэгслийн нийт тоо
өнгөрсөн оны эцсээр 16251-д хүрсэн нь өмнөх оныхоос /4491/ 362 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Тайланд дурдсанаар,
улсын хэмжээнд хос хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн тоо 2020 оноос 2021 онд 36
хувиар өсөж, нийт тээврийн хэрэгслийн 7.8 хувийг эзлэх болсноор өмнөх оныхоос 1.8 хувиар өссөн байна.