Эх оронч өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-30 10:59:22

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдөр хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор "Сурагчдын нэг өдөр" үйл ажиллагааг Хилийн цэргийн 0245 дугаар анги, Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Энэ үеэр сурагчдыг ангийн үйл ажиллагаатай танилцуулж, Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүх, хилчин баатруудын байгуулсан эрэлхэг гавьяа, гэрээт цэргийн алба хаах журам, хугацаат цэргийн алба хаахын ач холбогдлын талаар яриа танилцуулга хийж, хилчдийн хувцас, тусгай хэрэгслүүдтэй биечлэн танилцлаа.

Ийнхүү нэг өдөр цэргийн амьдралтай танилцаж өнгөрүүлсэн хүүхдүүд хилчдийнхээ түүхээр бахархан, сэтгэл өөдрөг буцсан юм. 

Холбоотой мэдээ